Posts

Дулаанхаан уул

Image
Дулаанхаан уул   Дулаанхаан уул  нь  Хөвсгөл  аймгийн  Рашаант сумын  хамгийн өндөр цэг бөгөөд +49° 8' 47.37", +101° 5' 30.74" (49.146491, 101.091871) цэгт оршдог. Дулаанхаан нь их, бага гэсэн нийлсэн 2 уулнаас бүрддэг. Далайн түвшнээс дээш 2300 орчим метр өндөрт өргөгдсөн, ан гөрөө, ховор эмийн ургамлаар арвин байгалийн өвөрмөц тогтоц бүхий бүс нутгийнхаа цэвэр усны хагалбар болсон уул юм. Нутгийн иргэд Дулаанхаан уулаа эрт дээр үеээс тахин шүтэж ирсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд тойрон мал аж ахуй эрхлэн амьдардаг.