Дулаанхаан уул


Дулаанхаан уул 

Дулаанхаан уул нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хамгийн өндөр цэг бөгөөд +49° 8' 47.37", +101° 5' 30.74" (49.146491, 101.091871) цэгт оршдог. Дулаанхаан нь их, бага гэсэн нийлсэн 2 уулнаас бүрддэг. Далайн түвшнээс дээш 2300 орчим метр өндөрт өргөгдсөн, ан гөрөө, ховор эмийн ургамлаар арвин байгалийн өвөрмөц тогтоц бүхий бүс нутгийнхаа цэвэр усны хагалбар болсон уул юм. Нутгийн иргэд Дулаанхаан уулаа эрт дээр үеээс тахин шүтэж ирсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд тойрон мал аж ахуй эрхлэн амьдардаг.






Comments

Popular posts from this blog